Холбоос

Advertisement
Advertisement

Бизнесийн түншүүд

Advertisement
Advertisement
Advertisement
Advertisement
Advertisement
Advertisement
Advertisement
Advertisement
Advertisement
Advertisement
Advertisement
Advertisement

Нэвтрэх






Нууц үгээ мартсан уу?
Нүүр arrow МОНПЕКК-ийн тухай
МОНПЕКК-ийн тухай

Монгол улс тус байгууллагын гишүүн болох хүсэлтээ анх 1991 онд илэрхийлж байсан. Гэвч тэр үед ПЕКК-ийн гишүүн байх шаардлагыг хангаагүй байсан тул элсэж чадаагүй юм. ПЕКК-ийн гишүүн байхын тулд дөрвөн шаардлагыг хангасан байх ёстой. Үүнд: Нэгдүгээрт, Номхон далайн бүс нутагт газар зүйн байршилтай байх Хоёрдугаарт, Номхон далайн бүс нутагт эдийн засгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байх. Гуравдугаарт, Үндэсний хороо байгуулан, өргөдлөө өгснөөс хойш 3 жилийн хугацаанд ПЕКК-ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн байх. Дөрөвдүгээрт, бусад гишүүн орнуудтай нягт харилцаа холбоотой байх гэсэн шаардлагууд байдаг.

Эдгээр шаардлагуудыг хангаж түүний дагуу ажиллахын тулд бие даасан төрийн бус байгууллагын статустай Үндэсний Хороо байгуулах хэрэгцээ бий болсон. Үүний дагуу 1998 оны 12-р сарын 15-нд Монгол Улсын Гадаад харилцааны яам санаачлан хувийн хэвшил, эрдэмтэн судлаачид, төр засгийн албаны хүмүүс оролцсон хурлаас Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны зөвлөлийн Монголын Үндэсний Хороог (МОНКПЕК) үүсгэн байгуулсан юм. МОНКПЕК байгуулагдснаас хойш маш идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэн, тухайлбал ПЕКК-ийн салбар хэд хэдэн хуралд оролцсон ба Улаанбаатар хотноо эдийн засаг хөгжлийн асуудлаар Азийн сангийн дэмжлэгээр семинар, уулзалт зохион байгуулж ирсэн. ПЕКК-д 2000 оны 4 дүгээр сард БНХАУ-ын Далянь хотод болсон ПЕКК-ийн Байнгын Хорооны хурлаар хавсарсан гишүүн статустайгаар гишүүн болсон. ПЕКК нь гишүүнээр элсэхэд бүс нутгийн аль ч оронд саад тотгор байхгүй, үйл ажиллагаанд нь байнга идэвхтэй оролцох, гишүүнчлэлийн татварыг төлж байх явдал гол нөхцөл нь байдаг.

 

Монгол улс ба АПЕК

Монгол Улс ПЕКК-т элссэнээр АПЕК-т элсэн орох эхний алхамаа хйисэн гэсэн үг юм. Монгол улсын Засгийн Газрын мөрийн хөтөлбөрт “...АПЕК, Ази-Европын улс төр, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн олон талт яриа хэлэлцээнд оролцоно” гэсэн зорилт тавьсан байдаг. АПЕК-ийн гишүүд нь ПЕКК-ийн гишүүдээс бүрддэг бөгөөд АПЕК-т элсэхийн тулд ПЕКК-д хэсэг хугацаанд ажилладаг хэвшил тогтжээ. Тухайлбал АПЕК-ийн 23 гишүүн орноос зөвхөн Папуа Шинэ Гвиней-гээс бусад нь бүгд ПЕКК-ийн гишүүн юм. АПЕК-т 1997 онд элссэн ОХУ, Вьетнам, Перу 3 орон мөн л ПЕКК-ийн гишүүнчлэлээр дамжин АПЕК-д элссэн байна. АПЕК нь 1997 онд Ванкувер-т болсон хурлаараа АПЕК-ийн гишүүнлэлийг 2007 он хүртэл 10 жилийн турш өргөтгөхгүй байх хориг тавсан билээ. Саяхан 2007 онд Австалийн Сиднейд болсон хурлаараа мөн АПЕК-ийн гишүүнчлэлийн асуудлыг 2010 он хүртэл хойшлууллаа. Иймд АПЕК-т элсэх үндэсний чадавхи, хүний нөөцөө бэлтгэхэд ПЕКК-ийн дэмжлэг туслалцаа шаардлагатай юм.

Монгол улс АПЕК-т элсэх асуудлыг Гадаад Бодлогын Үзэл Баримтлалдаа зааж, энэ зорилтыг хангах ажлын хүрээнд АПЕК-ийн худалдаа, хөрөнгө оруулалтын либералчлалд оролцох үйл ажиллагааны төлөвлөгөө гаргасан билээ. Уг төлөвлөгөөнд худалдааг либералчлахад чиглэгсдэн гаалийн татварын бодлого явуулах, худалдааа бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлэх, экспорт импортын үйл ажиллагааг хялбарчлах, гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтыг боловсронгуй болгох, банк санхүү, тээвэр, аялал жуулчлал зэрэг үйлчилгээний зах зээлийг өргөжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих, гадаад худалдаатай холбоотой аливаа дүрмийг ил тод байлгах, оюуны өмчийн эрхийн хамгаалалтыг баталгаажуулах зэрэг 15 чиглэлийг хамарсан асуудал тусгагдсан юм.

21-р зуунд Монгол Улсын гадаад бодлого, олон улсын хэмжээнд дипломат үйл ажиллагааны олон талт хэмжигдэхүүн, шалгуураар тодорхойлогдоно. Тэр олон талт хэмжигдэхүүний нэг нь манай улсаас Ази Номхон далайн бүс нутагтай харилцах харьцаа юм .1990 оноос Ази Номхон далайн бүс нутаг нь Монголын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл боллоо. Энэ нь юуны өмнө, Монгол улсын хурдацтай хөгжлийн таатай нөхцлийг бүс нутагт явагдаж буй улс төр эдийн засгийн ажиллагааг цогцолбороор нь үнэлэх явцтай нэгдэх, энэ бүс нутгийн хамтын нийгэмлэгтэй холбоо тогтоох шаардлага гарч ирсэнтэй холбоотой.

Нөгөөтэйгүүр соёл иргэншил үндэсний онцлог, идэвхитэй үйл ажиллагаа явуулах утгаар ч Монгол улс нь Ази Номхон Даалайн бүс нутагт, тухайлбал Зүүн хойд Азийн салбар бүс нутагт хамрагдах улс билээ. Ийм ч учраас Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Ази Номхон далайн бүс нутагт идэвхитэй үйл ажиллагаа явуулж тус бүс нутгийн орнуудтай олон талын хамтын ажиллагаа харилцааг өргөжүүлэн хөгжүүлнэ гэж заасан юм.

Олон тулгуурт бодлогын хүрээнд бүс нутаг, ПЕКК-ийн гишүүн нөлөө бүхий орнуудтай түлхүү харилцааг хөгжүүлж аль болох олон тооны дэмжигчид анд нөхөдтэй байх нь манай орны хувьд улс төр санхүүгийн тусламж авахад маш дөхөмтэй болж, манай улсын олон улсын тавцан дээрх байр суурийг бэхжүүлэх болно.

Манай улс далайд гарцгүй , газарзүйн хувьд хязгаарлагдмал ч мэлээллийн эриний технологи ашиглан, интернетйин сүлжээгээр аялж бүс нутгийн орнуудыг танин мэдэж тэдгээр орнуудад чөлөөтэй зорчин, худалдаа арилжаа хийж, эдийн засгийн эрчимтэй харилцаанд орлоо.

Монгол Улс ПЕКК-ийн хавсарсан гишүүн болсноор АПЕК-т ажиглагч статустай энэ байгууллагаас олон талын туслалцаа авах хаалга үүд нээгдэж байгаа юм. Цаашид жинхэнэ гишүүн болох шаадлага байгаа юм.

 

Зохион байгуулалт

Одхүү

Д.Одхүү

Тэргүүн, Засгийн Газрын Зөвлөлийн тэргүүн

УИХ-ын гишүүн

 

 

 

Жаргалсайхан Д.Жаргалсайхан

Ерөнхий нарийн бичгийн дарга, МОНПЕКК

Эдийн засагч, Монголчууд шударга татвар, ухаалаг зардлын төлөө ТББ-н ерөнхийлөгч

 

 

 

Наранхүү Х.Наранхүү

Удирдах зөвлөлийн гишүүн, Бизнесийн Зөвлөлийн Тэргүүн

УИХ-ын гишүүн

 

 

 

Хашчулуун Ч.Хашчулуун

Удирдах зөвлөлийн гишүүн, Эрдэм Шинжилгээний Зөвлөлийн тэргүүн

Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны дарга





Ö.̺íõöýöýã ,ÿéöýòãýõ çàõèðàë,МОНПЕКК

Үйл ажиллагаа

Монгол улс энэ байгуулагын гишүүн болсноор зөвхөн хоёр талт хамтын ажиллагааны хүрээнээс гарч бүс нутгийн болон олон талт хамтын ажиллагааны хүрээнд улс төр, эдийн засгийн өргөн цар хүрээтэй үйл ажиллагааг явуулах тааламжит орчинг бүрдүүлж эрдэм шинжилгээ, бизнес, төр засгийн албаны хүмүүсийн хамтын ажиллагааны холбоонд түшиглэн бодлогоо шинжлэх ухааны үндэслэлтэйгээр боловсруулан хэрэгжүүлж глобалчлалын үйл явцад нэгдэн орж, манай улсын бүс нутагт чиглэсэн идэвхитэй үйл ажиллагааг олон улсын зүгээс хүлээн зөвшөөрөх зам нээгдэж байгаа юм.

Монгол улс ПЕКК-ийн Түлш эрчим хүч ,Санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх төсөл, Хүнс хөдөө аж ахуйн, хүний хөгжлийн асуудлын, Уул уурхайн эрдсийн, Шинжлэх ухаан технологийн, Нэгдсэн удирдлагын сүлжээ, хотуудын тогтвортой хөгжлийн, Телехолбоо мэдээллийн технологйин, Аялал жуулчлалаын, худалдааны бодлогын, Зам тээврийн гэсэн ажлын хэсгүүдэд энэ чиглэлийн мэргэжилтнээ байнга явуулан оролцуулж тухайн салбарын мэргэжилтнүүдийг бүс нутгийн хэмжээнд сэтгэдэг болох таатай орчин бий болж байгаа юм.

 

 

Хэвлэлийн мэдээ

Ази Номхон далайн бүс нутаг уналтаас зайлсхийж байгаа ч өөр бэрхшээлүүд хүлээж байна, 2007 оны 12 сарын 13 (ПЕКК)

Үргэлжлүүл...
 

ПЕКК шинэ байранд орлоо, 2007 оны 12 сарын 13

Үргэлжлүүл...
 

УУЛЗАЛТ

Ýíý îíû 3 äóãààð ñàðä Àçè Íîìõîí Äàëàéí Ýäèéí Çàñãèéí Õàìòûí Àæèëëàãààíû Ìîíãîëûí ¯íäýñíèé Õîðîîíû ( ÌÎÍÏÅÊÊ ) äóãóé øèðýýíèé óóëçàëò áîëîõ ãýæ áàéíà. Óóëçàëòàíä ÃÕß-íû õîëáîãäîõ õ¿ì¿¿ñ, ÌÎÍÏÅÊÊ-èéí óäèðäàõ çºâëºëèéí ãèø¿¿ä áîëîí ìàíàé óëñàä ¿éë àæèëëàãààãàà ÿâóóëäàã ãàäààäûí õºðºí㺠îðóóëàëòòàé êîìïàíèóäûí òºëººëºã÷èä óðèãäàí îðîëöîõ áîëíî.

Үргэлжлүүл...
 

Номхон далайн эдийн засгийн хамтын нийгэмлэгийн " Нийтийн гамшигийн эсрэг төсөл" -ийн Олон улсын семинар 2010 оны 3-р сарын 3-5-ны өдрүүдэд Японы Токио хотод болно.
 

Үргэлжлүүл...
 

 

"Их 20-ийн Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцэх асуудал ба төлөвлөгөө" гсэн сэдэвтэй Ази Номхон далайн Стратеги хэлэлцүүлэг энэ оны 2-р сарын 4-ны өдөр Сөүл хотноо болох гэж байна. 

Үргэлжлүүл...
 

Бүсийн тойм

Номхон Далайн Эдийн Засгийн Тойм нь одоо Бүсийн Төлөв Байдал гэсэн нэртэйгээр хэвлэгдэн гарч байгаа бөгөөд энэ нь ПЕКК-ийн гишүүн орнуудын эдийн засагч нарын тоймоос гадна Номхон далайн бүсэд хамааралтай мэдээлэл, дүн шижилгээ хийсэн тайлангуудыг мөн хамруулдаг.

Үргэлжлүүл...
 

Статистик

mod_vvisit_counterӨнөөдөр9
mod_vvisit_counterӨчигдөр7
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт90
mod_vvisit_counterЭнэ сард178
mod_vvisit_counterНийт57955
© 2007-2010 Mongolian National Committee for Pacific Economic Cooperation
Powered by SES