Холбоос

Advertisement
Advertisement

Бизнесийн түншүүд

Advertisement
Advertisement
Advertisement
Advertisement
Advertisement
Advertisement
Advertisement
Advertisement
Advertisement
Advertisement
Advertisement
Advertisement

Нэвтрэх






Нууц үгээ мартсан уу?

Нүүр arrow ПЕКК-ийн тухай
ПЕКК-ийн тухай
Номхон Далайн Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа Зөвлөл (ПЕКК) нь анх 1980 оны 9 дүгээр сард Канберра хотноо Японы Ерөнхий сайд асан Масаёши Охиро, Австралийн Ерөнхий сайд асан Малколм Фрейзер нарын санаачлагаар үүсгэн байгуулагдсан бүс нутгийн засгийн газрын бус байгууллага юм. ПЕКК нь бүс нутаг дахь эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар бүс нутгийн чанартай яриа хэлэлцээ өрнүүлж, энэ талаарх судалгаа, шинжилгээний үйл ажиллагааг гишүүн орнуудад явуулдаг.

Ази Номхон далайн бүс нутагт бизнес эрхлэгчид, эрдэмтэн судлаачид, төр засгийн албаны хүмүүсийг нийтэд нь хамруулсан ганцхан байгааллага нь ПЕКК бөгөөд Номхон далайн бүс нутагт эдийн засгийн өсөлт, хөгжлийг урагшлуулах зорилготой байгууллага юм. ПЕКК-ийн гаргасан санал зөвлөмжийг Дэлхийн банк , Олон улсын валютын сан, Азийн хөгжлийн банк зэрэг газрууд хүлээн зөвшөөрч дэмждэг. Үүсэн байгуулагдсанаас хойш 20 гаруй жилийн хугацаанд гишүүн орны тоо өсч, явуулж буй үйл ажиллагааны цар хүрээ, үр өгөөж, бүс нутгийн эдийн засгийн бодлогод нөлөөлөх хэмжээгээрээ чухал үүрэг гүйцэтгэх болсон байна.

ПЕКК 23 гишүүнтэй бөгөөд үүнд 2 хавсарсан, 2 байгууллагын гишүүн багтана.

Үндсэн гишүүн орнууд:
Australia, Brunei Darussalam, Canada, Chile, China, Colombia, Ecuador, Hong Kong, China, Indonesia, Japan, Korea, Malaysia, Mexico, New Zealand, Peru, The Philippines, Singapore, Pacific Islands Forum, Chinese Taipei, Thailand, The United States, Vietnam.

Хавсарсан гишүүн орнууд:
France (Pacific Territories), Mongolia

Гишүүн байгууллагууд:
Pacific Trade and Development Conference (PAFTAD), Pacific Basin Economic Council (PBEC)

Гишүүд ПЕКК нь дэлхийн тэргүүлэх эдийн засагтай орнууд, хөгжиж байгаа орнууд, социалист системээс зах зээлийн эдийн засагт шилжиж байгаа орнууд зэрэг төр эдийн засаг, соёлын ялгаа бүхий бүхий орнуудыг нэгтгэснээрээ онцолгтой юм.

ПЕКК нь АПЕК-д албан ёсны ажиглагчийн статустай байгууллага бөгөөд худалдаа, хөрөнгө оруулалт, санхүү, хүний нөөц, мөн салбарын бусад асуудлаар судалгаа хийж, бодлогын чанартай асуудлуудаар АПЕК-т зөвлөгөө өгч, шинэ санал санаа дэвшүүлж байдаг нэг ёсны “уураг тархи”-ны үүрэг гүйцэтгэдэг байна. ПЕКК нь АПЕК-ийн сайд нарын уулзалтуудаар хэлэлцэх асуудлуудыг урьдчилан бэлтгэж, түүгээр судалгаа явуулан дүн шинжилгээ хийж өгдөгөөс гадна АПЕК-ийн ажлын хэсгүүдийн үйл ажиллагааг дэмждэг байна.

ПЕКК-ийн онцлог

Ази Номхон Далайн бүс нутагт Эрдэм Шинжилгээнйи судлаачид, Бизнес эрхлэгчид, Төр засгийн албаны ажилтнуудын үйл ажиллагааг уялдуулан нэгтгэж, Номохон Далайн сав газрын нөөц, хүчин зүйлийг иж бүрнээр нь ашиглах, шударга ёс, харилцан бие биенээ хүндэтгэх зарчим дээр суурилсан бүс нутгийн тогвортой байдлыг хангах, нээлттэй чөлөөт худалдаа, эдийн засгйин хамтын ажиллагааг хөгжүүлэх, түүний тогтвортой хөгжлийн чиг хандлага хүрээг тодорхойлон зохицуулах зорилгоор Номхон Далайн Эдийн Засгийн Хамтын Ажилллагааны Зөвлөл ажилладаг.

Эрдэм шинжилгээний судлаачид
Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг боловсруулах явцад улс орны эдийн засгийн хөгжлийг бүс нутгийн хөгжилтэй уялдуулан хөгжүүлэх ямар рага зам байгааг эрдэм шинжилгээний байгууллагын судлаачид, эрдэмтэн нар шинжлэх ухааны үндэслэл, тооцоо судалгааны үндсэн дээр биеэ даасан оновчтой бодит санал боловсруулан засгийн газарт оруулж засгийн гаүрыг үйл ажиллагааны хэрэгжилтийн явцад бодлогын болон эдийн засгийн өөрчлөлтийн давтамжийг мэдэрч засгийн газартаа зөвлөж байдаг.

Бизнес эрхлэгчид
Засгийн газрын мөрийн хөтөлбөртөй уялдуулан Бизнесийн орчинг бүрдүүлэн тохинуулж улс орны эдийн засгйиг хөгжүүлэх чиглэлд гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, дотооддоо хөрөнгө оруулалт хийж дээрх зорилтыг биелүүлэх явцад гарч болох бэрхшээл саадыг шийдвэрлэх арга замыг хайж, мэдлэгт суурилсан эдийн засгийн үйл ажиллагааг амьдралд хэрэгжүүлэх явцад бизнесийн ажлын дадлага туршлагатаа үндэслэн, улс төрийн бодлого боловсруулагчдад, тодорхой санал бодлоо гарган өгч байдаг.

Төр, засгийн албаны төлөөлөл
Зах зээлийн эдийн засгийг бүс нутгийн хөгжилтэй уялдуулан хөгжүүлэх засгийн газрын мөрийн хөтөлбөрийг боловсруулан, улс орны эрх ашигт нийцсэн чанд зорилтыг хэрэгжүүлэх шаардлагын үүднээс төр засгийн албаны ажилтнуудаа эрдэм шинжилгээний судлаачид, бизнесийн хүмүүстэй ажил хэргийн нягт холбоотой ажиллуулж, эдийн засгийн хөгжлийн үе шат, хэрэгжилтийн явцыг шйидвэрлэхтэй холбогдсон маргаантай асуудлыг хэрхэн яаж оночвтой шийдвэрлэх арга замыг хайж, энэ чиглэлийн уулзалт, яриаг улс төрийн өнгө аяс оруулахгүйгээр байнга зохион байгуулж байдаг.

Зохион Байгуулалт

ПЕКК нь дараах зохион байгуулалттайгаар үйл ажиллагаагаа явуулдаг.

  • Ерөнхий хуралдаан
ПЕКК-ийн гол чуулга уулзалт нь нэгээс хоёр жилийн хугацаанд нэг хуралддаг Ерөнхйи хуралдаан юм .Уг хуралдаанд ПЕКК-ийн гишүүн ба гишүүн бус бүс нутгйин орнууд оролцдог.

  • Байнгын хороо
ПЕКК-ийн Байнгын хороо нь гишүүн орнуудын Үндэсний Хорооны Тэргүүн нараас бүрдэж, ПЕКК-ийн үйл ажиллагааг удирдан явуулдаг. Байнгын хороо нь жилд хоёр удаа хуралддаг бөгөөд ПЕКК-ийн үйл ажиллагааны төлөвлөгөө, ПЕКК-ийн сангийн буюу жилийн төсөвийн зарцуулалт, Нарийн бичгийн дарга нарын газрын ажлыг зохицуулдаг байна. Монгол улс хавсарсан гишүүн учраас ПЕКК-ийн Байнгын Хороонд төлөөлөгчөө суулгах, тэрний хуралд үндсэн гишүүд шиг бүрэн эрхтэй оролцох эрхгүй. Гишүүнчлэлээ жинхэлсэн нөхцөлд тийм эрх олж авах юм. Байнгын Хорооны ахлагч нь 3 жилийн хугацаатай сонгогддог бөгөөд одоо Австралийн их сургуулийн профессор Чарлес Моррисон сонгогдон ажиллаж байна.

  • Зохицуулах Хороо
Зохицуулах хороо нь ПЕКК-ийн олон талт хамтын үйл ажиллагааны бодлого боловсруулах, ажлын хэсгийн үйл ажиллагааны явц, эрдэм шинжилгээ, төслийн ажил, судлаачдыг удирдан зохион байгуулдаг. Даргар нь Авсралийн Их сургуулийн профессор Кристофер Финдлей гэдэг хүн ажилладаг

  • Үндэсний Хороод
Нийт 26 гишүүд ПЕКК-ийн үйл ажиллагаанд орлцох эсвэл бие даасан үйл ажиллагаа явуулах журмаар ажилладаг.

  • Ажлын хэсгүүд
Ажлын хэсгүүд тодорхой сэдэв, чиглэлийн дагуу судалгаа шинжилгээний ажил эрхлэн явуулж, цаашид хийгдэх ажил, бодлогын асуудлаар ПЕКК-ийн Байнгын хороонд санал боловсруулан оруулдаг. Үүнд: Түлш эрчим хүч, Санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх төсөл, Загас олборлолтын, Хүнс хөдөө аж ахуйн, хүний хөгжлийн асуудлын, Уул уурхайн эрдсийн, Номхон далайн хэтийн хөгжлийн, Номхон далайн арлуудын үндэстэн, Шинжлэх ухаан технологийн, Нэгдсэн удирдлагын сүлжээ, хотуудын тогтвортой хөгжлийн, Телехолбоо мэдээллийн технологйин, Аялал жуулчлалаын, худалдааны бодлогын, Зам тээврийн гэсэн ажлын хэсгүүд багтана.
Ажлын хэсгүүд нь Үндэсний хорооны судлаачид, гишүүн болон гишүүн бус орны төлөөлөгчидтэй ажлын шаардлагын дагуу байнгын холбоотой ажиллаж, тэдэнд байнгын зөвөлгөө өгөх, семинар, уулзалт зохион байгуулах зэрэг ажлуудыг хийдэг.

  • Олон Улсын Нарийн Бичгийн Дарга Нарын газар
Олон Улсын Нарийн Бичгийн Дарга Нарын газар нь Сингапурт байрладаг бөгөөд Сингапурын Гадаад хэргийн яам байрных нь зардлыг даадаг. Энэ байгууллага нь ПЕКК-ийн өдөр тутмын ажлыг зохицуулан Үндэсний хороодыг байнга мэдээлээр хангаж байдаг. ПЕКК-ийн сан гэдэг нь /PECC Fund/ 1988 онд байгуулагдсан гишүүн орнуудын татвар, хандиваас бүрддэг байна. Гишүүн орнуудын татварыг тогтоохдоо нэг хүнд ноогдох ДНБ /GDP per capita/-г харгалзан Нарийн бичгийн дарга нарын газраас тогтоодог бөгөөд манай татварыг мөн энэ зарчмыг баримтлан тогтоосон. ПЕКК-ийн дүрмэнд гишүүн орон бүр өөрт ногдсон татварыг ПЕКК-ийн санд төлж байх үүрэгтэй гэж заажээ.

Үйл ажиллагаа

ПЕКК нь засгийн газрын бус бүс нутгийн олон улсын байгууллагын хувьд бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаанй асуудлаар яриа хэлэлцээ өрнүүлэх, энэ талаархи судалгаа, шинжилгээний үйл ажиллагаа явуулах үүрэтгэй. Энэ үүргийнхээ дагуу гишүүн орнуудын худалдаа, хөрөнгө оруулалт, санхүүгийн бодлогын талаар санал зөвлөмж гишүүн орнуудынхаа Үндэсний Хороодоор дамжуулан шууд засгийн газарт нь хүргэдэг онцлогтой. Ази Номхон далайн бүс нь дэлхийн хүн амын 40 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүнтй 55 хувийг эзлэдэг бол ПЕКК-ийн “гишүүн эдийн засгууд“ нь дэлхийн дотоодын нйит бүтээгдэхүүний 46 хувь буюу 16 триллион америик долларын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна.
ПЕКК нь Ази Номхон далайн бүс нутгийн тогвортой өсөлт, тэнцвэртэй хөгжлийг хангах, эдийн засгийн болон нийгмийн аж төрөх нөхцлийг сайжруулах чиглэлийг зорилтоо болгон ажиллаж, харилцан бие биенээ хүндэтгэж, харилцан тусалж, харилцан ашигтай байх зарчмыг баримталж ажилладаг.
ПЕКК-ийн үйл ажиллагааны үндсэн чиглэл нь:
  • Бүс нутгийн эдийн засгийн өсөлтөд нөлөөлж буй гол зангилаа асуудлыг судлан шинжлэх, бүс нутгийн ашиг сонирхол, улс хоорондын ерөнхий зохицлын асуудлыг судлах
  • Бүс нутгийн үйл ажиллагааг хөгжүүлэх, эдийн засгийн маргаантай асуудлыг шийдвэрлэх
  • Бараа бүтээгдэхүүн хөрөнгө оруулалт, үйлчилгээ мэдээлэл шинэ технологийн урсгалыг улам нээлтэй болгох
  • Тариф худалдааны ерөнхий хэлэлцээний худалдааг дэлхийн хамтын нийгэмлэгээс баримталж ирсэн зарчим, арга ажиллагаатай нийцүүлэх
  • Тариф худалдааны ерөнхий хэлэлцээний зарчмын дагуу бүсийн хамтын ажиллагааны хүрээнд худалдааг нээлттэйгээр хөгжүүлэх, үр ашгийг нь нэмэгдүүлэх
  • Бүс нутгийн болон дэлхийн эдийн засгийн тогтолцооны нээлттэй байдлыг цаашид бэхжүүлэх
  • Ази Номхон далайн улс орны шинэлэг бүтээлч ажиллагааг дэмжих замаар хөгжлийн нэгдсэн зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн хүчин чармайлтыг дэмжих
  • Бүс нутгийн нөөц баялагийг хэрхэн оновчтой замаарашиглах асуудлаар ном, товхимол, судалгаа шинжилгээний материалыг боловсруулан гишүүн орнуудад түгээн сурталчилах, харилцан солилцох
  • Олон улсын байгуулагын хүрээнд Ази Номхон далайн бүс нутгийн оролцоо дуу хоолойг нэмэгдүүлэх
  • Тус бүс нутгуудын эдийн засгуудын хооронд харилцан хамаарал улам бүр өсөн нэмэгдэж байгааг сурталчилан ойлгуулах зэрэг ажлуудыг чиглэлээ болгодог.
 

Хэвлэлийн мэдээ

Ази Номхон далайн бүс нутаг уналтаас зайлсхийж байгаа ч өөр бэрхшээлүүд хүлээж байна, 2007 оны 12 сарын 13 (ПЕКК)

Үргэлжлүүл...
 

ПЕКК шинэ байранд орлоо, 2007 оны 12 сарын 13

Үргэлжлүүл...
 

УУЛЗАЛТ

Ýíý îíû 3 äóãààð ñàðä Àçè Íîìõîí Äàëàéí Ýäèéí Çàñãèéí Õàìòûí Àæèëëàãààíû Ìîíãîëûí ¯íäýñíèé Õîðîîíû ( ÌÎÍÏÅÊÊ ) äóãóé øèðýýíèé óóëçàëò áîëîõ ãýæ áàéíà. Óóëçàëòàíä ÃÕß-íû õîëáîãäîõ õ¿ì¿¿ñ, ÌÎÍÏÅÊÊ-èéí óäèðäàõ çºâëºëèéí ãèø¿¿ä áîëîí ìàíàé óëñàä ¿éë àæèëëàãààãàà ÿâóóëäàã ãàäààäûí õºðºí㺠îðóóëàëòòàé êîìïàíèóäûí òºëººëºã÷èä óðèãäàí îðîëöîõ áîëíî.

Үргэлжлүүл...
 

Номхон далайн эдийн засгийн хамтын нийгэмлэгийн " Нийтийн гамшигийн эсрэг төсөл" -ийн Олон улсын семинар 2010 оны 3-р сарын 3-5-ны өдрүүдэд Японы Токио хотод болно.
 

Үргэлжлүүл...
 

 

"Их 20-ийн Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцэх асуудал ба төлөвлөгөө" гсэн сэдэвтэй Ази Номхон далайн Стратеги хэлэлцүүлэг энэ оны 2-р сарын 4-ны өдөр Сөүл хотноо болох гэж байна. 

Үргэлжлүүл...
 

Бүсийн тойм

Номхон Далайн Эдийн Засгийн Тойм нь одоо Бүсийн Төлөв Байдал гэсэн нэртэйгээр хэвлэгдэн гарч байгаа бөгөөд энэ нь ПЕКК-ийн гишүүн орнуудын эдийн засагч нарын тоймоос гадна Номхон далайн бүсэд хамааралтай мэдээлэл, дүн шижилгээ хийсэн тайлангуудыг мөн хамруулдаг.

Үргэлжлүүл...
 

Статистик

mod_vvisit_counterӨнөөдөр8
mod_vvisit_counterӨчигдөр7
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт89
mod_vvisit_counterЭнэ сард177
mod_vvisit_counterНийт57953
© 2007-2010 Mongolian National Committee for Pacific Economic Cooperation
Powered by SES