Холбоос

Advertisement
Advertisement

Бизнесийн түншүүд

Advertisement
Advertisement
Advertisement
Advertisement
Advertisement
Advertisement
Advertisement
Advertisement
Advertisement
Advertisement
Advertisement
Advertisement

Нэвтрэх






Нууц үгээ мартсан уу?

Нүүр
Бүсийн Байдал тайлан: Хэвлэл Мэдээллийн Ажиглалт

ПЕКК-ээс жил бүр Бүсийн Байдал сэдвээр номхон далайн эзийн засгийн эдийн засгийн тайлан гаргадаг бөгөөд энэ ажлын хүрээнд санал асуулга явуулж үр дүнг танилцуулдаг юм. Энэ талаар дэлхийн хэмжээнд сонин хэвлэлээр гарсан мэдээний нэгдсэн тайлан гаргасан нь 3 хэсгээс бүрдэнэ. 1. Хураангуй 2. Гарсан мэдээний жагсаалт 3. Хайчилбар, нийтлэлүүд.

Тайлангийн хураангуй

Бүсийн Байдал Тайлан 2007-2008
:

Хэвлэл Мэдээлэлд Хийсэн Ажиглалт, Түүний Тайлан

Бүсийн Байдал тайланг дараах хоёр үе шатны ажлын үр дүнд олон нийтэд хүргэлээ. Үүнд: Сиднейн Хурлын Төвд өнгөрсөн оны 9 сарын 5нд болсон хэвлэлийн бага хурлаар санал асуулгын үр дүнг, 12 сарын 12нд Сингапурын Гадаадын Хэвлэлийн Төлөөлөгчдийн Холбооноос зохион байгуулсан хэвлэлийн мэдэгдэл дээр бүрэн хэмжээний тайланг олон нийтэд хүргэсэн.

Санал асуулгын үр дүнг Австралийн The Australian, The Age and Sydney Morning Herald гэх орон нутгийн хэвлэлүүдээр мэдээлсан бөгөөд Юэн Пау Вү, Гари Хоук нарын нийтлэл Австралийн Санхүүгийн Тойм сэтгүүлд нийтлэгдсэн.

Тайланг олон нийтэд хүргэснээр дэлхийн хэмжээнд энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх нь нэмэгдэж 70 гаруй сонин хэвлэлд (онлайн хэлбэрээр) хамрагдсан бөгөөд үүнд Сингапурын өдөр тутмын голлох Стрэйт Таймс, Бизнес Таймс хэвлэлүүдэд мөн мэдээ гарчээ. The Asia, Inc хэвлэлд ПЕКК-ээс нэг, хоёрдугаар сард гаргасан тайлангийн эрчим хүч, байгаль орчны сэдвийг нь хэсэгчлэн нийтэлсэн байна.

Хэвлэлд гарсан мэдээллүүд нь эдийн засгийн таамаглалд голлон анхаарчээ. ПЕКК-ийн энэ тайлан Азийн Хөгжлийн Банк (АХБ)-аас гаргасан тоон үр дүнтэй ижил хугацаанд ойролцоо үр дүн гаргаж таарсан хэдий ч ПЕКК-ийн тайлан хэвлэл мэдээллийн анхаарлын төвд хүчтэй байж чадсангүй. Харин олон тооны нийтлэлүүд АХБ, ПЕКК-ээс гаргасан эдийн засгийн урьдчилсан таамаглалыг хамтад нь бичсэн байна. Бидний судалгааны үр дүн цаг хугацааны хувьд ингэж давхацсан нь ПЕКК-ээс гаргасан үр дүнг олон нийтийн хүртээл болгохдоо цаг хугацааг анхаарах хэрэгтэй гэдгийг харууллаа.

Сингапурт хэвлэлийн мэдэгдэл хийхдээ Гадаадын Хэвлэлийн Төлөөлөгчдийн Холбоотой хамтарсан нь маш чухал байсан бөгөөд хяналтын зөвлөлийн гишүүд Юэн Пау Вү, Марк Бортвик, Гари Хаук, Юсуф Вананди, Сүүгил Ян нарын оролцоо сэтгүүлчдийн анхаарлыг татсан юм. Гэсэн хэдий ч, бидний таамаглаж байснаар Гүйцэтгэх Хорооны уулзалтын цаг хугацаа нь тайланг бүсийн хэмжээнд нэгэн зэрэг мэдээлэх боломжгүйд хүргэсэн.

Хяналтын зөвлөлийн гишүүдийн зөвлөж байгаагаар бүсийн хэмжээнд нэгдсан хэвлэлийн бага хурал зохион байгуулах хэрэгтэй гэж үзэж байна. Үүнд хяналтын зөвлөлийн хэд хэдэн гишүүдээс оролцож (Гонг Конг эсвэл Сингапурт), тайлангийн зохицуулагч нэгдсэн мэдэгдэл хийж, бусад үндэсний хороодод зохион байгуулагдаж буй хэвлэлийн мэдэгдлүүдэд видео хурлын хэлбэрээр оролцох нь зүйтэй гэж үзэж байна. Энэ нь олны анхаарлыг татах зөв арга барил бөгөөд 2008 онд хэрэгжүүлж магадгүй юм.

Ирэх жил анхаарах нэгэн асуудал бол цаг хугацааны асуудал юм. Зүүн Өмнөд Азийн Орнуудын Нийгэмлэгийн Гадаад Хэргийн Сайд нарын уулзалт АПЕК-ийн уулзалтын үеэр болох бөгөөд энэ үед сэтгүүлч нарын ачаалал бага байдгийг анхаарч АПЕК-ийн Сайд нарын уулзалтаас өмнө ПЕКК-ийн тайлангийн үр дүнгийн хэвлэлийн мэдэгдэл гаргах нь зүйтэй байж магадгүй юм.

Бүсийн байдал судалгааны тайлангийн ач холбогдолыг нэмэгдүүлэх зорилгоор дараах гурван арга хэмжээг зохион байгуулах зүйтэй байж магадгүй. 1. Тайланг олон нийтийн хүртээл болгохоос өмнө АПЕК-ийн асуудлаар ажиллаж буй засгийн газруудад түгээх ба үүнийг АПЕК-ийн сайд, удирдагч нартай ПЕКК-ийн гишүүн орнуудаар дамжуулж уулзахаас нь өмнө хийх 2. Үндэсний хороодоор дамжуулж орон нутгийн хэвлэл мэдээлэлд мэдээлэх 3. АПЕК-ийн уулзалтын үеэр АПЕК-ийн байранд олон улсын хэвлэлийн бага хурал хийх.

Тайлан. (Англи хэл дээр)

 
< Өмнөх   Дараахь >

Хэвлэлийн мэдээ

Ази Номхон далайн бүс нутаг уналтаас зайлсхийж байгаа ч өөр бэрхшээлүүд хүлээж байна, 2007 оны 12 сарын 13 (ПЕКК)

Үргэлжлүүл...
 

ПЕКК шинэ байранд орлоо, 2007 оны 12 сарын 13

Үргэлжлүүл...
 

УУЛЗАЛТ

Ýíý îíû 3 äóãààð ñàðä Àçè Íîìõîí Äàëàéí Ýäèéí Çàñãèéí Õàìòûí Àæèëëàãààíû Ìîíãîëûí ¯íäýñíèé Õîðîîíû ( ÌÎÍÏÅÊÊ ) äóãóé øèðýýíèé óóëçàëò áîëîõ ãýæ áàéíà. Óóëçàëòàíä ÃÕß-íû õîëáîãäîõ õ¿ì¿¿ñ, ÌÎÍÏÅÊÊ-èéí óäèðäàõ çºâëºëèéí ãèø¿¿ä áîëîí ìàíàé óëñàä ¿éë àæèëëàãààãàà ÿâóóëäàã ãàäààäûí õºðºí㺠îðóóëàëòòàé êîìïàíèóäûí òºëººëºã÷èä óðèãäàí îðîëöîõ áîëíî.

Үргэлжлүүл...
 

Номхон далайн эдийн засгийн хамтын нийгэмлэгийн " Нийтийн гамшигийн эсрэг төсөл" -ийн Олон улсын семинар 2010 оны 3-р сарын 3-5-ны өдрүүдэд Японы Токио хотод болно.
 

Үргэлжлүүл...
 

 

"Их 20-ийн Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцэх асуудал ба төлөвлөгөө" гсэн сэдэвтэй Ази Номхон далайн Стратеги хэлэлцүүлэг энэ оны 2-р сарын 4-ны өдөр Сөүл хотноо болох гэж байна. 

Үргэлжлүүл...
 

Бүсийн тойм

Номхон Далайн Эдийн Засгийн Тойм нь одоо Бүсийн Төлөв Байдал гэсэн нэртэйгээр хэвлэгдэн гарч байгаа бөгөөд энэ нь ПЕКК-ийн гишүүн орнуудын эдийн засагч нарын тоймоос гадна Номхон далайн бүсэд хамааралтай мэдээлэл, дүн шижилгээ хийсэн тайлангуудыг мөн хамруулдаг.

Үргэлжлүүл...
 

Статистик

mod_vvisit_counterӨнөөдөр9
mod_vvisit_counterӨчигдөр7
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт90
mod_vvisit_counterЭнэ сард178
mod_vvisit_counterНийт57955
Хуудсанд: 5 зочид холбогдсон байна
© 2007-2010 Mongolian National Committee for Pacific Economic Cooperation
Powered by SES