Холбоос

Advertisement
Advertisement

Бизнесийн түншүүд

Advertisement
Advertisement
Advertisement
Advertisement
Advertisement
Advertisement
Advertisement
Advertisement
Advertisement
Advertisement
Advertisement
Advertisement

Нэвтрэх






Нууц үгээ мартсан уу?

Нүүр
"Дэлхийн улс төр" Монголын интеграцийн тухай ярилаа

Монголын Үндэсний Телевизийн Дэлхийн улс төр нэтврүүлгийн 2008 оны 2 сарын 3-ны ээлжит дугаарт Ази-Номхон далайн бүсийн эдийн засгийн интеграци, Монголын оролцоо, боломжуудын талаар ярилцаж санал бодлоо хуваалцлаа. Оролцогчид Гадаад Хэргийн Яамны Бодлого Төлөвлөлт, Мэдээлэл, Үнэлгээний Газрын дэд захирал, Шинжлэх ухааны доктор Г. Төмөрчулуун, МОНПЕКК-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Д. Жаргалсайхан, МОНПЕКК-ийн Судалгааны Зөвлөлийн гишүүн Д. Байлыхүү нар оролцлоо. Оролцогчид Ази-Номхон далайн эдийн засгийн интеграцид идэвхтэй оролцсоноор Монгол улсад хэрхэн ашиг тусаа өгөх, мэдлэгийн эдийн засгийг ашиглаж хэрхэн бүсийн эдийн засгийн харилцаанд оролцох, Монгол улсын засаглал, нээлттэй байдлыг сайжруулах, болон бусад сэдвээр нээлттэй ярилцсан.


Баруун гар талаас: Д. Байлыхүү, Г. Төмөрчулуун, Д. Жаргалсайхан

Г.Төмөрчулуун Ази-Номхон Далайн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Байгууллагын (АПЕК)-ийн тухай, энэ байгууллагад Монгол улс гишүүнээр элсвэл ямар үр өгөөж байх талаар саналаа өглөө. Тоймлон хэлбэл энэ бүсийн байгууллагад гишүүнээр элссэнээр худалдаа, эдийн засгийн харилцаа эрчимжиж, эдийн засгийн өргөн боломж, нөхцөл нээлттэй болох юм. 2007 онд Австрали улсын Сидней хотод болсон АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтаар АПЕК-ийн гишүүнчлэлийг 2010 он хүртэл хойшлуулсан бөгөөд гишүүн болох Монгол улсын найдвар ахин 3 жилээр сунгагдсан юм.

Д.Жаргалсайхан МОПЕКК-ийн зорилго, бүтэц, үйл ажиллагааг үзэгч олонд танилцуулж, Ази-Номхон Далайн интеграцид Монгол улс нэгдэн амжиллтай ажиллах боломж, нөхцөл байгаа салбаруудын талаар ярьлаа. Оролцогчид усан тээвэр, агаарын тээврийн салбаруудыг онцолж эдгээр салбарт хамтын ажиллагааны боломж их байгааг дурьдаж одоо учирч байгаа бэрхшээлүүдээс баримтанд тулгуурлан ярилцлаа.

Д.Жаргалсайхан, “Бүсийн интеграцид амжиллтай оролцох нь зөвхөн Монголчууд биднээс хамаарч байна” хэмээн хэлж, бодитой, гарт баригдахуйц зүйл хийх хэрэгтэй байна хэмээн уриаллаа. Одоо байгаа засаглалыг нээлттэй, үр бүтээлтэй болгосон цагт эдийн засгийн хамтын ажиллагаанд оролцоход саад тотгор үгүй болно гэлээ. Д.Байлыхүү эдийн засгийн нөхцөл, гадаад худалдааны талаар өөрийн бодлоос хуваалцсан.

Монгол улсын далайн тээврийн холбогдолтой Монгол улсын нэр хүндэд нөлөөлөх нийтлэлүүд гадаад, дотоодын хэвлэлүүдээр нийтлэгдэх болжээ. Энэ талаархи мэдээлэл, тоо баримтын талаар Д. Жаргалсайхан ярилцлаа. 2001 онд Сингапур Монгол улсын хооронд Монголын далбаан дор зорчин өнгөрөх хөлөг онгоцын бүртгэлийн үйл ажиллагаа үзүүлэх гэрээ байгуулагдаж 2003 оноос бүртгэл явуулж эхэлсэн. Энэ ажлыг Сингапур улсад байрдах Mongolia Ship Registry Pte Ltd компани хариуцан гүйцэтгэдэг юм байна. Бүртгэл хийснээс хойш 2008 оныг хүртэл 1300-аад онгоцонд бүртгэл хийжээ. Нийт бүртгэлд 1. байнгын 2. байнгын бус ангилалтай хөлөг онгоц хамаарагдаж 301 хөлөг онгоц байнгын бүртгэлд бусад нь байнгын бус ангилалд хамаарагдаж байна. Жилд 300 сая орчим төгрөг Монгол улсад орлого болон орж ирдэг.

2008 оны 1 сарын 15-ны Өдрийн Сониний дугаарт сэтгүүлч Б.Хажидмаагийн бичсэн "Японы сэтгүүлд юу бичив" гарчигтай нийтлэл Монгол улсын далбайтай хөлөг онгоцнуудын талаар Япон улсад хэрхэн мэдээлж байгаа талаар болон бусад асуудлыг хөндсөн байна. Манай улс гадаадын нэр хүнддээ анхаарахгүй бол болохгүй болжээ. Монгол улс далайн тээврийн асуудлыг Тээврийн Үйлчилгээний Төв гэж Зам Тээвэр, Аялал Жуулчлалын яамны нэг агентлаг хариуцдаг бөгөөд одоо Далайн Захиргаа болон өөрчлөгдөж байгаа. Энэ байгууллага энэ талаар анхааран ажиллана гэж найдаж байна.

Энэхүү нэвтрүүлгээр эдийн засгийн интеграци, АПЕК, ПЕКК, болон МОНПЕКК-ийн үүрэг, үйл ажиллагааны талаар хүргэхийг хичээлээ. Энэ нэвтрүүлэг Монгол улсын эдийн засгийн хамтын ажиллагааны тулгамдсан асуудлуудыг хөндөж цаашид мэтгэлцээн өрнүүлэх байх гэдэгт найдаж байна.

 
< Өмнөх   Дараахь >

Хэвлэлийн мэдээ

Ази Номхон далайн бүс нутаг уналтаас зайлсхийж байгаа ч өөр бэрхшээлүүд хүлээж байна, 2007 оны 12 сарын 13 (ПЕКК)

Үргэлжлүүл...
 

ПЕКК шинэ байранд орлоо, 2007 оны 12 сарын 13

Үргэлжлүүл...
 

УУЛЗАЛТ

Ýíý îíû 3 äóãààð ñàðä Àçè Íîìõîí Äàëàéí Ýäèéí Çàñãèéí Õàìòûí Àæèëëàãààíû Ìîíãîëûí ¯íäýñíèé Õîðîîíû ( ÌÎÍÏÅÊÊ ) äóãóé øèðýýíèé óóëçàëò áîëîõ ãýæ áàéíà. Óóëçàëòàíä ÃÕß-íû õîëáîãäîõ õ¿ì¿¿ñ, ÌÎÍÏÅÊÊ-èéí óäèðäàõ çºâëºëèéí ãèø¿¿ä áîëîí ìàíàé óëñàä ¿éë àæèëëàãààãàà ÿâóóëäàã ãàäààäûí õºðºí㺠îðóóëàëòòàé êîìïàíèóäûí òºëººëºã÷èä óðèãäàí îðîëöîõ áîëíî.

Үргэлжлүүл...
 

Номхон далайн эдийн засгийн хамтын нийгэмлэгийн " Нийтийн гамшигийн эсрэг төсөл" -ийн Олон улсын семинар 2010 оны 3-р сарын 3-5-ны өдрүүдэд Японы Токио хотод болно.
 

Үргэлжлүүл...
 

 

"Их 20-ийн Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцэх асуудал ба төлөвлөгөө" гсэн сэдэвтэй Ази Номхон далайн Стратеги хэлэлцүүлэг энэ оны 2-р сарын 4-ны өдөр Сөүл хотноо болох гэж байна. 

Үргэлжлүүл...
 

Бүсийн тойм

Номхон Далайн Эдийн Засгийн Тойм нь одоо Бүсийн Төлөв Байдал гэсэн нэртэйгээр хэвлэгдэн гарч байгаа бөгөөд энэ нь ПЕКК-ийн гишүүн орнуудын эдийн засагч нарын тоймоос гадна Номхон далайн бүсэд хамааралтай мэдээлэл, дүн шижилгээ хийсэн тайлангуудыг мөн хамруулдаг.

Үргэлжлүүл...
 

Статистик

mod_vvisit_counterӨнөөдөр9
mod_vvisit_counterӨчигдөр7
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт90
mod_vvisit_counterЭнэ сард178
mod_vvisit_counterНийт57954
Хуудсанд: 3 зочид холбогдсон байна
© 2007-2010 Mongolian National Committee for Pacific Economic Cooperation
Powered by SES