ПЕКК-ийн олон улсын “Ази-Номхон Далайн орнуудын Хүн ам зүйн өөрчлөлт ба Олон улсын ажиллах хүчний шилжилт: Бизнес ба Хамтын ажиллагаа” хурал 2008 оны 3 сарын 25-26 өдрүүдэд Сеүл хотноо зохион байгуулагдлаа.
Тус хуралд ПЕКК, АБАК, КОПЕК, Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ), Олон улсын шилжих хөдөлгөөний байгууллага (ОУШХБ) болон олон улсын байгууллагуудын төлөөлөл, 21 улс орны гадаад харилцааны асуудал хариуцсан яам, агентлаг, элчин сайдын яамны төлөөлөгчид, судалгаа, шинжилгээний байгууллага, бизнесийн бүлгийн төлөөлөгчид оролцсон.
Энэхүү хуралд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Хүн амын сургалт судалгааны төвийн тэргүүн, тэнхмийн эрхлэгч Доктор Цогтсайханы Болормаа оролцож Монгол улсын илтгэлийн тавьсан. Илтгэл нь сүүлийн 15 жилийн хүн ам зүйн өөрчлөлт, шилжилт, ялангуяа, хүн амын насны бүтцийн томоохон өөрчлөлт (хүн ам зүйн цонх нээгдэж буй үеийн боломж, хэрэгцээ шаардлага), хүн амын төрөлт, нас баралтын эрчимтэй бууралт, гадаад шилжих хөдөлгөөний эрчимжилт, тэдгээрийн үр дагаврын талаар танилцуулсан. Илтгэлдээ 2005 онд хийгдсэн “Монгол иргэдийн гадаадад хөдөлмөр эрхлэлт, үр дагавар” сэдэвт гурван улсыг (БНСУ-д ажиллаж буй 393, БНЧУ-д ажиллаж буй 200, АНУ-д ажиллаж буй 102 хүнийг хамруулсан судалгааны ажил) хамарсан түүвэр судалгаанаас гарсан гол үр дүнгийн талаар болон Монгол улсын эдийн засгийн өнөөгийн байдлын талаар нэлээд дэлгэрэнгүй танилцуулсан нь бусад улс орны төлөөлөгчид болон хурал зохион байгуулагчдад ихээхэн сонирхолтой болж, сайшаагдсан. Өмнө нь Монгол улсын гадаад шилжих хөдөлгөөний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл тэр бүр олон улсад хэвлэн нийтлэгдэж, олон нийтийн хүртээл болоогүй байсан бөгөөд анх дэлхийн улс орнуудад өөрийн орны кейсийг танилцуулсан явдал болсон нь онцлууштай.
Хурал үндсэн 6 салбар хуралдаан, нээлт, хаалтын үйл ажиллагаатайгаар зохион байгуулагдсан. Хурлыг нээж КОПЕК-ийн дарга ноён док. Soogil Young, PECC-ийн ерөнхийлөгч ноён доктор Чарлез Моррисон, ABAC-ийн Филиппин улс дах салбарын дарга хатагтай Doris Magsaysay нар нээж үг хэлсэн. Мөн тус хуралд БНСУ-ын Daesung Group –ийн ерөнхийлөгч Younghoon David Kim хүндэт зочноор оролцсон бөгөөд тэрээр Монгол/Солонгосын Эдийн засгийн хамтын ажиллагааны зөвлөлийн дарга юм.
Хурал үндсэн 6 хэсгээс бүрдсэн. Үүнд: хуралдаан 1 – Зүүн Хойд Азийн орнууд, хуралдаан 2 – Зүүн Өмнөд Азийн орнууд, хуралдаан 3 – Австрали Азийн орнууд, хуралдаан 4 – Номхон Далайн Америк, хуралдаан 5 – Бизнесийн асуудлууд, хуралдаан 6 – Олон улсын болон APEC-ийн хамтын ажиллагааны асуудлууд.
Хурлаар Азийн улс орнуудын хүн ам зүйн өөрчлөлтүүд, тухайлбал, хүн амын насны бүтцийн өөрчлөлтийн үр дагавар, ялангуяа хүн ам зүйн цонх нээгдэх үеийн хөдөлмөрийн насны хүн амын өсөлттэй холбоотой бий болж буй ажиллах хүчний эрэлт, нийлүүлэлт, гадаад шилжих хөдөлгөөний асуудал, тэдгээрээс бий болж буй эерэг, сөрөг үр нөлөө, эдгээр зохицуулах бодлого, хөтөлбөрийн хэрэгжилт, амжилт, сургамжтай талууд болон олон улсын ажиллах хүчний шилжилтийн засгийн газар, бизнес, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааны ирээдүйн талаар дэлгэрэнгүй авч хэлэлцсэн.
Салбар хуралдаан тус бүр дээр улс орнуудын кейс илтгэлүүдийг хэлэлцсэн. Бүх улс орнуудын хувьд илтгэлээрээ өөрийн орны хүн ам зүйн өөрчлөлтийн үр дагавар, үүнээс урган гарч буй ажиллах хүчний шилжилт, тэдгээрийн онцлог байдал, төр засгаас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөр, түүний ололт амжилт, сургамжтай талуудын талаар танилцуулж, санал солилцсон. Хуралдаан тус бүрийн төгсгөлд бүсийн онцлог, тулгамдсан гол асуудлуудыг тодорхойлж, тэдгээрийг хэрхэн шийдэх талаар ярилцсан байна.
Тус хуралдааны эцэст дараах шийдвэрийг гаргасан. Үүнд:
Гадаад шилжих хөдөлгөөн, ялангуяа ажиллах хүчний шилжилт бол дан ганц нэг улс орны асуудал бус, улс үндэстэн дамнасан, бүс хоорондын хамтын үйл ажиллагаатай холбоотой, тэрхүү хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлэхийг шаардсан асуудал юм. Ажиллах хүчний шилжилтийн эдийн засаг, бизнес дэх үр дагаврыг зохицуулах талаарх эхлэлийг энэхүү хурлаар тавьсан. Ажиллах хүчний шилжилт гэсэн асуудлын дор мэргэжлийн ур чадвар бага ажилчдыг өндөр ур чадвартай болгох, хууль бус шилжигчид, баримт бичгийн зөрчилтэй иргэдийн асуудлыг зохицуулах, эдгээр бүх шилжигчдийн эрхийг хамгаалах, тэдэнд туслах зэрэг олон асуудлыг авч үзэж байгаа юм.
Хурлаар 21 орны кейс илтгэлийг нэгтгэсэн нэг илтгэл болгох асуудлыг хэлэлцэж, Австралийн Аделейдийн их сургуулийн профессор Graeme Hugo тус илтгэлийг бичигчээр томилогдсон.
Улс бүр өөрийн кейс илтгэлийг дахин эцэслэн засварлаж, 4 сарын 15 гэхэд нэгдсэн илтгэл бичигчид хүргүүлэх.
Нэгдсэн илтгэл 4 сарын 30 гэхэд бэлэн болж, эргээд бүх кейс илтгэлийн эх бичигч нараас санал авахаар хүргэгдэх.
5 сарын эхний долоо хоног гэхэд нэгдсэн илтгэлийг бэлэн болгох.
Проф. Graeme Hugo 2008 оны 5 сарын 12-14-д Москва хотноо болох ABAC-ийн хуралд илтгэлээ тавина.
2008 оны 6 сарын 30 гэхэд бүх илтгэлүүд эцэслэн бэлэн болж эцсийн илтгэлүүдийг ABAC-ийн 2008 оны 11 сарын дундуур болох хурал эхлэхээс өмнө бэлэн болгож хэвлэн нийтэлнэ.
Ази Номхон далайн бүс нутаг уналтаас зайлсхийж байгаа ч өөр бэрхшээлүүд хүлээж байна, 2007 оны 12 сарын 13 (ПЕКК)
ПЕКК шинэ байранд орлоо, 2007 оны 12 сарын 13
Ýíý îíû 3 äóãààð ñàðä Àçè Íîìõîí Äàëàéí Ýäèéí Çàñãèéí Õàìòûí Àæèëëàãààíû Ìîíãîëûí ¯íäýñíèé Õîðîîíû ( ÌÎÍÏÅÊÊ ) äóãóé øèðýýíèé óóëçàëò áîëîõ ãýæ áàéíà. Óóëçàëòàíä ÃÕß-íû õîëáîãäîõ õ¿ì¿¿ñ, ÌÎÍÏÅÊÊ-èéí óäèðäàõ çºâëºëèéí ãèø¿¿ä áîëîí ìàíàé óëñàä ¿éë àæèëëàãààãàà ÿâóóëäàã ãàäààäûí õºðºí㺠îðóóëàëòòàé êîìïàíèóäûí òºëººëºã÷èä óðèãäàí îðîëöîõ áîëíî.
Номхон далайн эдийн засгийн хамтын нийгэмлэгийн " Нийтийн гамшигийн эсрэг төсөл" -ийн Олон улсын семинар 2010 оны 3-р сарын 3-5-ны өдрүүдэд Японы Токио хотод болно.
Номхон Далайн Эдийн Засгийн Тойм нь одоо Бүсийн Төлөв Байдал гэсэн нэртэйгээр хэвлэгдэн гарч байгаа бөгөөд энэ нь ПЕКК-ийн гишүүн орнуудын эдийн засагч нарын тоймоос гадна Номхон далайн бүсэд хамааралтай мэдээлэл, дүн шижилгээ хийсэн тайлангуудыг мөн хамруулдаг.