Японы Осака хотноо 2008 оны 3-р сарын 16-17-нд Ази-Номхон Далайн Эдийн Засгийн уулзазт (PEO Structure Specialists Meeting), 3-р сарын 18-19-нд эдийн засгийн прогнозын (PEO Forecasters/SOTR) уулзалтууд тус тус боллоо. Эдгээр уулзалтыг Японы ПЕКК-ийн Үндэсний Хороо зохион байгуулсан бөгөөд энэхүү уулзалтуудын хүрээнд жил бүр Номхон далайн бүсийн эдийн засгийн талаар тойм тайлан гаргаж ирэх онд эдийн засгийн байдал ямар байх талаар урьдчилан таамаг гаргадаг юм. Мөн тус бүсийн талаар бизнесийн бүлэг, засгийн газар, судлаачдаас санал асуулга явуулж эдийн засгийн хувьд ирэх жилийн хамгийн тулгамдсан асуудлыг тодорхойлдог юм. МОНПЕКК-ийг төлөөлж Судалгааны Зөвлөлийн гишүүн Загдрагчаагийн Батболд оролцож илтгэл тавин оролцлоо. 3-р сарын 16-ны өдрийн 2-р үеийн Хятад, Монголын талаар болсон хуралдаанд “External Adjustments under Increasing Integration - Mongolia – Country Paper” сэдвээр илтгэл тавив. Оролцогчдын зүгээс Хятадын асуудалд ихээхэн анхаарал хандуулж байлаа. Японы эрдэмтэн Такаши Ошиү илтгэлд хэлэлцүүлгийг хийж, Монгол байгалийн баялгаас хэт хамааралтай эдийн засаг тул үүнийгээ төрөлжүүлэх талаар ямар арга хэмжээ авч байгааг сонирхож байлаа. During the PEO conference, Осака, Япон улс
Мөн өдөр болсон Солонгос, Тайланд улсын эдийн засагчид илтгэл тавьсан 4-р хуралдааныг З.Батболд даргалав. Хуралдаанд оролцогчдын зүгээс тавьсан асуулт, хариултыг зохицуулж, төлөвлөсөн цагт хуралдааныг хийж дуусгав.
3-р сарын 18-19-ний өдрүүдэдийн эдийн засгийн прогноз хийх хурлаар Ази-Номхон далайн орнуудын эдийн засгийн прогнозыг улс бүрээр танилцуулав. Хэлэлцүүлгийн гол асуудлуудад АНУ-ын мэргэжийн зах зээлийн төлөв байдал, долларын ханшийн уналт, Хятадын эдийн засгийн өсөлт, юаний ханш, нефтийн үнийн төлөв байдал, хүнсний барааны үнийн огцом өсөлт, инфляци зэрэг орж байв.
Энэхүү уулзалтаар ПЕКК-ийн Нарийн Бичгийн Дарга нарын газар болон АНУ, Канад, Япон, Хятад, Тайвань, Солонгос зэрэг орны эрдэмтэн, судлаачидтай холбоо тогтоож цаашид хамтран ажиллах боломжийн талаар санал солилцжээ.
Тус хурлуудын илтгэлийн материалуудыг ПЕКК зохион байгуулагч нараас авсан даруйд энэхүү вэб сайтад байрлуулах болноо.
Ази Номхон далайн бүс нутаг уналтаас зайлсхийж байгаа ч өөр бэрхшээлүүд хүлээж байна, 2007 оны 12 сарын 13 (ПЕКК)
ПЕКК шинэ байранд орлоо, 2007 оны 12 сарын 13
Ýíý îíû 3 äóãààð ñàðä Àçè Íîìõîí Äàëàéí Ýäèéí Çàñãèéí Õàìòûí Àæèëëàãààíû Ìîíãîëûí ¯íäýñíèé Õîðîîíû ( ÌÎÍÏÅÊÊ ) äóãóé øèðýýíèé óóëçàëò áîëîõ ãýæ áàéíà. Óóëçàëòàíä ÃÕß-íû õîëáîãäîõ õ¿ì¿¿ñ, ÌÎÍÏÅÊÊ-èéí óäèðäàõ çºâëºëèéí ãèø¿¿ä áîëîí ìàíàé óëñàä ¿éë àæèëëàãààãàà ÿâóóëäàã ãàäààäûí õºðºí㺠îðóóëàëòòàé êîìïàíèóäûí òºëººëºã÷èä óðèãäàí îðîëöîõ áîëíî.
Номхон далайн эдийн засгийн хамтын нийгэмлэгийн " Нийтийн гамшигийн эсрэг төсөл" -ийн Олон улсын семинар 2010 оны 3-р сарын 3-5-ны өдрүүдэд Японы Токио хотод болно.
Номхон Далайн Эдийн Засгийн Тойм нь одоо Бүсийн Төлөв Байдал гэсэн нэртэйгээр хэвлэгдэн гарч байгаа бөгөөд энэ нь ПЕКК-ийн гишүүн орнуудын эдийн засагч нарын тоймоос гадна Номхон далайн бүсэд хамааралтай мэдээлэл, дүн шижилгээ хийсэн тайлангуудыг мөн хамруулдаг.