Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны зөвлөлөөс жил бүр гаргадаг “Бүс нутгийн төлөв байдал”-ын тухай тайлангийн хүрээнд бизнесийн салбар, засгийн газар, бодлого боловсруулагчид, иргэний нийгмийнхний төлөөлөл болсон 400 орчим хүний дунд санал асуулга явуулж судалгаа гаргажээ.
Канадын Ази Номхон Далайн Сангийн зохицуулагч Юен Пау Вүү тавьсан илтгэлдээ “ Эдийн засагт итгэх итгэл мэдэгдэм нэмэгдэж байгаа ч өнгөрсөн жилийн эдийн засгийг сайжруулах зорилготой бодлогуудаа засгийн газрууд сааруулах ёсгүй гэж санал асуулгад оролцсон хүмүүс итгэж байгаа ” гэжээ.
Хямралаас гадна Ази Номхон далайн бүс дэх тогтвортой хөгжилд нэмэр болох хэд хэдэн чухал бодлогыг санал асуулгад оролцогчид тодорхойлсон байна. Ингэхийн тулд 1/ Дэлхий даяар санхүүгийн дүрмийг хүчирхэгжүүлэх ; 2/ Хятад АНУ-ын эдийн засгийг тэнцвэржүүлэх; 3/ Азийн эдийн засагт эцсийн бүтээгдэхүүний худалдааг өсгөх гэх зэрэг зүйлсийг ач холбогдолынх нь дараалалаар багтаажээ. Дараагийн 5 жилийн өсөлтийн гол хөдөлгүүр нь “ Нийгэм дэх нэн чухал зүйлсийн зардал”;“үйлчилгээний салбарын чөлөөлөлт” мөн “ногоон эдийн загийн ажиллагаануудыг хөгжүүлэх арга хэмжээнүүд ” юм.
“Энэхүү судалгаа нь дэлхийн хямралаас хойшхи үеийн өсөлтийн хөдөлгүүр нь АНУ-аас Ази руу экспортоос нийгмийн энэ чухал зүйлсийн дотоодын зардал руу; бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлтээс үилчилгээний үйлдвэрлэл рүү шилжиж байгаа илтгэж байна. Ирээдүйд бүх юм хуучнаараа байхгүй байх болно” гэж Ноён Вүү тэмдэглэжээ.
Судалгаанд хамрагсад дэлхйи ба бүс нутгийн институциудад хийгдэж буй өөрчлөлтүүдийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Олон улсын валютын сан болон Дэлхийн банк шинэчлэл явуулж эдгээр институциудын удирдлагад Азийн эдийн засгийн үүргийн нэмэгдүүлэх ёстой гэсэнтэй 80-аас илүү хувь нь санал нэгдсэн. Иймэрхүү маягаар хариуцагчидын ихэнх нь хямралын дараах Их 20-ийн үйл явцын үргэлжлэлийг дэмжсэн. Мөн 70 орчим хувь нь Ази Номхон далайн тэргүүн нар улс төр авулгүй байдлыг хэлэлцэх газартай болох хэрэгтэйгэдэгтэй санал нэгдсэн.
“Их 20-н байгууламжиндаа шинэчлэл хийж байгаа олон улсын системд эерэг шинэчлэлт боловч үр дүнтэй болохын тулд бүс нутгийн болон бусад олон байгууллагуудын дэмжлэг зайлшгүй хэрэгтэй юм. Их 20-н хагас нь хамрагддаг АПЭК энэ бүсийн улс орнуудын санал бодлыг дэлхийн түвшинд гаргах нэгэн том үүрэгтэй байгууллага болж болох юм.” гэж ПЕКК-ийн хамтран тэргүүлэгч Жакартад байдаг Олон улсын страгтеги судалгааны төвийн ахмад ажилтан ноён Жусуф Вананди хэлжээ. “Хэдийгээр эдийн засгийн асуудлууд нь өнөөдрийн гол сэдэв хэдий ч улс төрийн асуудлуудыг хэлэлцэх газартай болох хэрэгцээ судалгаанд маш тодоор илэрхийлэгдсэн нь ирээдүйд хагарал гарахаас сэргийлж дээд түвшингийн итгэлцэл бий болгох нь маш чухал гэдгийг харуулж байна” гэж тэрээр хэлжээ.
Судалгаанд хамрагдагсад нь эдийн засгийн хямралын талаар авч хэрэгжүүлж байгаа АПЕК-ийн үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаа бөгөөд энэ бүс нутгийн үйл ажиллагаанд 26% нь сэтгэл хангалуун байсан байан. АПЕК-тэй тулгарч байгаа 3 том асуудлыг дүгнэхэд “Гол эдийн засгуудын бүрэн оролцооны дутагдал” , “эдийн засгийн гол үйл ажиллагаан дээр төвлөрөх чадваргүй байдал” , “ Жил бүрийн уулзалт үр дүнгүй” гэж оролцогчид узсэн байгаа юм. Хэрэв Зүүн Азийн бүрэн хэмжээт уулзалтын үйл ажиллагаа аажимдаа АПЕК үгүй болгох уу гэж асуухад оролцогчид санал нэгдэхгүй байгаагаа илэрхийлсэн байна.
“Бид энэ судалгааг явуулж эхэлснээс хойш том эдийн засгүүдын идэхвитэй оролцох байдал дутагдаж байгаа гэдэг нь хамгийн том асуудал болоод байгаа нь тодорхой байна” гэж ПЕКК-ийн хамтран тэргүүлэгч болон Хонолулу Зүүн баруун төвийн захирал ноён Чарлез Е.Морисон хэлжээ. “САнал асуулгын энэ тогтмол үр дүн нь судалгаанд оролцогчид томоохон эдийн засгууд Ази Номхон хамтын ажиллагаанд байнгын сонирхолтой, урамтай оролцож байгаа харахгүй байгаагийнх гэж би бодож байна. МИний бодлоор тэд Ази НОмхон Далайн болон дэлхийн хэмжээний асуудлуудыг шинэ түвшинд аваачих эрчимтэй шинэчлэгчдийг л хайгаад байх шиг байгаа юм” гэж тэрээр тэмдэглэжээ.
Ази Номхон далайн бүс нутаг уналтаас зайлсхийж байгаа ч өөр бэрхшээлүүд хүлээж байна, 2007 оны 12 сарын 13 (ПЕКК)
ПЕКК шинэ байранд орлоо, 2007 оны 12 сарын 13
Ýíý îíû 3 äóãààð ñàðä Àçè Íîìõîí Äàëàéí Ýäèéí Çàñãèéí Õàìòûí Àæèëëàãààíû Ìîíãîëûí ¯íäýñíèé Õîðîîíû ( ÌÎÍÏÅÊÊ ) äóãóé øèðýýíèé óóëçàëò áîëîõ ãýæ áàéíà. Óóëçàëòàíä ÃÕß-íû õîëáîãäîõ õ¿ì¿¿ñ, ÌÎÍÏÅÊÊ-èéí óäèðäàõ çºâëºëèéí ãèø¿¿ä áîëîí ìàíàé óëñàä ¿éë àæèëëàãààãàà ÿâóóëäàã ãàäààäûí õºðºí㺠îðóóëàëòòàé êîìïàíèóäûí òºëººëºã÷èä óðèãäàí îðîëöîõ áîëíî.
Номхон далайн эдийн засгийн хамтын нийгэмлэгийн " Нийтийн гамшигийн эсрэг төсөл" -ийн Олон улсын семинар 2010 оны 3-р сарын 3-5-ны өдрүүдэд Японы Токио хотод болно.
Номхон Далайн Эдийн Засгийн Тойм нь одоо Бүсийн Төлөв Байдал гэсэн нэртэйгээр хэвлэгдэн гарч байгаа бөгөөд энэ нь ПЕКК-ийн гишүүн орнуудын эдийн засагч нарын тоймоос гадна Номхон далайн бүсэд хамааралтай мэдээлэл, дүн шижилгээ хийсэн тайлангуудыг мөн хамруулдаг.